Байгальд ээлтэй

Сав баглаа боодол

Хуванцар сав баглаа боодол нь хөрсөнд задардаггүй, олон жилийн турш удаан хугацаанд байгальд хортой бодис ялгаруулдаг. Тиймээс хуванцар сав баглаа боодлын хэрэглээг багасгаж байгальдаа ээлтэй амьдарцгаая.

 

Агаарын бохирдол

Цаасан угаалгын нунтаг нь бусад ердийн угаалгын нунтагтай харьцуулахад овор хэмжээгээрээ 96% бага зай эзэлдэг тул тээвэрлэхэд зарцуулагдах нүүрс төрөгчийн хийн ялгарлуулалтыг эрс багасгаж, хүлэмжийн хийг бууруулах давуу талтай.

 

Бичил хуванцрын хор нөлөө

Бидний хэрэглэдэг ихэнх угаалгын нунтгууд бичил хуванцар агуулдаг. Цэвэрлэгээний үр дүнг сайжруулах, бөөгнөрөхөөс сэргийлж, чийг татахгүй байлгах, хөөс үнэр өнгийг удаан барих зэрэг зорилгоор бичил хуванцар нэмж өгдөг. Бичил хуванцрууд нь 1мм ээс бага хэмжээтэй, байгальд задардаггүй, ус цэвэрлэх байгууламжаар бүрэн шүүгдэхгүй газрын хөрс, гол нуур руу нийлдэг. Тэдгээрийг мал амьтан, усны амьтад идсэнээр эргээд бидний хоолны ширээн дээр ирдэг. Улмаар бидний эд эрхтэнд нэвтэрч түүгээр ч зогсохгүй хүний цуснаас илэрдэг. Тэд дааврын тэнцвэрийг алдагдуулах хорт бодис агуулж байдаг.