Бидний тухай
Дусал нэрийг "Далайд дусал нэмэр" гэсэн утгаар өгсөн. Энэ бол өмнө хэрэглэж байсан уламжлалт угаалгын нунтгаас ялгаатай шинэлэг бүтээгдэхүүн юм. Нимгэн, хөнгөн, усанд хурдан уусдаг цаасан хэлбэрт оруулсан байгалийн гаралтай угаалгын нунтаг юм.
Цагаан, хар болон өнгөтэй хувцсыг халуун эсвэл хүйтэн усанд аль алинд нь угааж болдог минимал хэрэглээ.
Бид хялбар, эко хэрэглээг хэрэглэгчдэд ойртуулж, хог хаягдлыг багасгаж, эх дэлхийгээ хамгаалахад хувь нэмрээ оруулах эрхэм хүсэлтэй.

Бидний энэхүү шинэ шийдэл нь таны өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, таны гэрийн угаалга хийх үйлдлийг хялбарчлахад зориулагдсан. Амьдрал бол гэрийн ажил гэхээсээ илүүтэй нар мандахыг харангаа кофегоо ууж суух, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлэх, эсвэл зүгээр л цэвэрхэн гэртээ амар амгаланг мэдрэх цаг мөчүүд байвал гоё.
Бидэнтэй нэгдэж эх дэлхийнхээ төлөө ухамсартай сонголт хийж байгаль дэлхийгээ хамгаалах аянд нэгдээрэй. Бид брэнд гэхээсээ илүүтэйгээр өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзэлтэй.
Шинэ эхлэл бүр цэвэрхэн цаас шиг байдагтай адил бид хамтдаа шинэхэн ирээдүйг бүтээж чадна. Жижиг алхмууд том өөрчлөлтийг авчирдаг гэдэгт бид итгэдэг.
Дусал брэндийн онцлог
0% - Хог хаягдал
0% - Хуванцар
0% - Цавуулаг
0% - Будагч бодис
0% - Цайруулагч
0% - Хлор, фосфат