Эх үрсийн баярыг тохиолдуулан 6-р сарын 15 хүртэл худалдан авалт бүрт гарын цаасан саван бэлгэнд + хүргэлт үнэгүй
Бүтээгдэхүүн
-
Цаасан гарын саван - Lemon mini 40 угаалт
Regular price 8,900 ₮Regular priceSale price 8,900 ₮ -
Цаасан угаалгын нунтаг - Fresh 60ш
Regular price 38,000 ₮Regular priceSale price 38,000 ₮ -
Цаасан угаалгын нунтаг - Lavender 60ш
Regular price 38,000 ₮Regular priceSale price 38,000 ₮
Угаалгын нунтгаа Дусал брэндээр өөрчлөх 5 шалтгаан
Мөнгөнд хэмнэлттэй
- Хагас болон бүрэн автомат угаалгын машинд мөн гар угаалганд тохиромжтой
- Хувцас зайлагч, угаалгын нунтаг нэг дор
- Халуун, хүйтэн болон бүх хэмийн усанд амархан уусдаг
- Цагаан, хар, өнгөтэй бүх төрлийн хувцас угаахад тохиромжтой тул зориулалтаар нь тусад нь авах шаардлагагүй
- Бүхий л төрлийн материалтай хувцас угаахад тохиромжтой төдийгүй хүүхдийн хувцас, дотуур хувцас ч угааж болох минимал хэрэглээ
Гүн цэвэрлэгээ
- Хувцас дахь хүнсний үлдэгдэл
- Хөлс болон таагүй үнэрийг арилгадаг уурагт суурилсан тусгай ургамлын гаралтай фермент агуулдгаараа онцлогтой
- Зарим төрлийн толботой хэсгийг угаалгын машинд хийхээс өмнө цаасан угаалгын нунтгийг усанд уусган 10-20 минут дэвтээн угаагаарай
- Цэвэр шинэлэг, торгомсог зөөлөн угаалгыг мэдрээрэй
Таны арьс болон эрүүл мэндэд тустай
- Ургамлын гаралтай орц найрлагатай тул арьсанд цочрол өгч загатнуулахгүй, харшил өгөхгүй
- Хүүхэд болон экземтэй, эмзэг мэдрэг арьстай хүмүүст мөн тохиромжтой, зөөлөн бүтэцтэй
- Хуурай, гарт наалдахгүй
Байгальд ээлтэй
- Хуванцар, бичил хуванцар агуулаагүй бөгөөд 100% биологийн задралд ордог орц найрлагаар хийгдсэн
- Химийн хорт бодис агуулаагүй тул байгальд ээлтэй угаалгын бүтээгдэхүүн
- Жин багатай, зай бага эзэлдэг нь тээвэрлэхэд зарцуулах нүүрс төрөгчийн хийн ялгаруулалтыг багасгаж хүлэмжийн хийн нөлөөг бууруулдаг
Хөнгөн авсаархан
- Хадгалах зайг асар их хэмнэж өгсөн. Угаалгын өрөөний шүүгээнд бараг зай эзлэхгүй
- Хөдөө аялалд, амралтын газар, зуслан руугаа бүр онгоцонд гар тээшиндээ хийгээд авч явж болдог
- Ямар ч насны хүн барьж явахад маш хөнгөн
Түгээмэл асуулт
Гар угаалганд тохиромжтой юу?
Тийм, гар угаалга болон хагас, бүрэн автомат угаалгын машинд тохиромжтой.
Хүйтэн усанд угааж болох уу?
Болно, ямарч усанд уусдаг төдийгүй хэр толбыг сайн арилгана.
Хэдэн хэмийн усанд угаахад зориулагдсан бэ?
Бүх температурын халуун болон хүйтэн усанд угааж болно.
Цагаан болон хар хувцсны гэж тусдаа байдаг уу?
Байхгүй, бүхий л материалтай бүх л өнгийн хувцас угааж болдог минимал хэрэглээ.
Хүүхдийн хувцас угааж болох уу?
Болно, Нярай хүүхдээс эхлээд том хүний бүх л хувцас угааж болдог минимал хэрэглээ. Химийн орц найрлагагүй тул харшил өгөхгүй.
Хэр хөөсөрдөг вэ?
Хөөсөрнө, гэхдээ нэмэлт хөөсрүүлэх химийн бодис ороогүй тул бусад угаалгын нунтгууд шиг ихээр хөөсрөхгүй.
Орц найрлага
Байгалийн гаралтай ургамлын найрлагатай: Кокосны тосны спирт, байгалийн ургамлын тос, кокосны тосны ханд, ионжуулсан ус.
Хурц үнэртэй юу?
Хурц үнэргүй, угаасны дараа хувцсанд үнэр шингээгүй цэвэрхэн зөөлөн мэдрэмж өгнө.
Хэрхэн угаалгын цаасан нунтгаа ашиглах вэ?
Бүрэн автомат угаалгын машинаар угаах бол:
- угаалгын машиндаа угаах хувцсаа хийнэ
- угаалгын цаасаа угаах гэж байгаа хувцсан дээрээ тавина
- угаалгын машинаа хаагаад ажиллуулна
Гараа болон хагас автомат угаалгын машинаар угаах бол:
- усаа дүүргэж хийнэ
- угаалгын цаасаа усандаа хийгээд уусгана
- угаах хувцсаа хийгээд дэвтээгээд угаана
Угаалга хийхдээ хэдэн цаас хэрэглэх вэ?
- 0-2 кг хувцсанд 1 ш цаас
- 3-5 кг хувцсанд 2ш цаас
- 6-8 кг хувцсанд 3ш цаас
Эмзэг арьстай хүмүүст тохиромжтой юу?
Тийм, найрлаганд нь химийн аюултай ямар ч бодис ороогүй тул эмзэг мэдрэмтгий арьстай хүн хэрэглэхэд аюулгүй.
Толбо хэр арилгадаг вэ?
Зарим төрлийн хүнсний үлдэгдэл, хөлс таагүй үнэрийг арилгана. Хэт хир, толботой хэсгийг угаахаас өмнө цаасан угаалгын нунтгийг усанд уусган 10-20 минут дэвтээн угаагаарай.
Хадгалах хугацаа хэр урт вэ?
Үйлдвэрлэсэн он сар өдрөөс хойш 36 сар буюу 3 жил хадгалж болно.
Угаалгын цаасан нунтаг нь цавуулаг(gluten) болон өтгөрүүлэгч агуулсан уу?
Үгүй, агуулаагүй.
Танай бүтээгдэхүүнд эрүүл ахуйн ямар нэг гэрчилгээ байгаа юу?
Байгаа. Үүнд: EU болон олон улсын шаардлага хангасан ISO- 9001, MSDS, BSCI, ROHS, REACH, OECD-301B, SGS, BRC, SDS
Хүргэлтийн мэдээлэл
Хүргэлтийн компаниар Улаанбаатар хот дотор 24-48 цагийн дотор хүргэнэ.