

Дусал гэж юу вэ?
Энэ бол таны урьд өмнө хэрэглэж үзээгүй угаалгын бүтээгдэхүүн юм. Нимгэн, хөнгөн, усанд хурдан уусдаг цаасан хэлбэрт оруулсан байгалийн гаралтай угаалгын бодис.
Халуун ба хүйтэн усанд цагаан болон өнгөтэй хувцас аль алинийг нь угааж болдог минималист хэрэглээ.
Гаднах савалгаа нь хуванцар биш цаасан, орц найрлага нь химийн хорт бодисгүй болохоор байгальд ээлтэй гэдгээрээ онцлог.
Дусал гэдэг нэр нь "Далайд дусал нэмэр" гэсэн зүйр үгнээс авсан. Бидний уриа бол : Байгаль дэлхийгээ хамгаалахад хувь нэмэр оруулж хог хаягдалаа багасгацгаая.

Яагаад танай бүтээгдэхүүн сонгоно гэж ?
- 100% - хуванцар ороогүй
- 100% - Ургамлын найрлагатай
- 100% - Байгалийн задралд ордог
- 100% - Цавуулагагүй
- 100% - Амьтан дээр туршилт хийгээгүй
- 100% - Химийн хорт бодисгүй

Өдөрт 5000 түүнээс дээш хуванцар савыг хогийн цэг болон бусад газраар хаяж байна. Аль болох байгаль орчинд ээлтэй хог хаягдал багатай бүтээгдэхүүн сонгож жижиг жижиг алхамаар өөрчлөлтийг хийцгээе.

Бид ер нь юугаар угааж байна вэ?
Бид жил бүр 10000 түүнээс дээш тонн угаалгын нунтагийг ус зайлуулах сувгаар гаргадаг. Шингэн угаалгын нунтаг нь ихэвчлэн 80-90% ус байдаг. Дээрээс нь өнгө будаг оруулагч, цайруулагч гэх мэт химийн найрлагатай учраас хүн амьтан болон байгаль газар шороонд хор уршигтай. Дусал угаалгын бүтээгдэхүүн аьах бүр та хэдэн литр ус хэмнэнэ гээч.
Бичил хуванцарын хор уршиг
Жижиг бичил хуванцарууд нь байгальд задардаггүй. Тэдгээрийг мал амьтан болон загас жараахай идсэнээр тэр нь эргээд бидний хоолны ширээн дээр ирдэг. Бичил хувунцар нь бидний эд эрхтэнд нэвтэрч түүгээр ч зогсохгүй хүний цуснаас илэрдэг байна. Тэд дааврын тэнцвэрийг алдагдуулах химийн хорт бодисыг агуулж байдаг.
Түгээмэл асуулт хариулт
Танай угаалгын бүтээгдэхүүнээр хүйтэн усанд угааж болох уу?
Тийм, ямарч усанд хурдан уусдаг төдийгүй, гүн толбыг ч сайн арилгана.
Танай угуулгын цаас гар угаалганд тохиромжтой юу ?
Тийм, гар угаалга болон бүх төрлийн угаалгын машинд тохиромжтой.
Хэдэн хэмийн /градусын/ усанд угаахад зориулагдсан бэ?
Бүх температурын халуун болон хүйтэн усанд угааж болно.
Хэрхэн угаалгын бүтээгдэхүүнээ ашиглах билээ?
Угаалгын машинд бол:
- алхам 1 - угаалгын машиндаа угаах хувцасаа хийнэ
- алхам 2- угаалгын цаасаа угаах гэж байгаа хувцас дээрээ тавина
- алхам 3- угаалгын машинаа хаагаад ажиллуулах
Гараар угаах бол:
- алхам 1- савандаа усаа дүүргэж хийнэ
- алхам 2-угаалгын цаасаа усандаа хийгээд уусгана
- алхам 3- угаах хувцасаа хийгээд 20 дэвтээгээд угаана.
Угаалга хийхдээ хэдэн угаалгын цаас хэрэглэх вэ?
- 0 - 2 кг бол 1 ш цаас
- 3 - 5 кг бол 2 ш цаас
- 6 - 8 кг бол 3 ш цаас
Танай угаалгын бүтээгдэхүүнд амьтны гаралтай найрлага бий юу?
Байхгүй, бүх найрлага ургамлаас гаргаж авсан. 100 % vegan.
Танай угаалгын бүтээгдэхүүн толбо арилгадаг уу?
Тийм, бүх төрлийн толбо арилгадагаараа онцлог. Жишээ нь: тосны, кофены, кетчуп болон хоол хүнсний үлдэгдэл тэр ч байтугай улаан дарсны толбыг ч арилгана.
Хэрэв би эмзэг арьстай бол танай бүтээгдэхүүн хэрэглэхэд аюулгүй юу?
Тийм, найрлаганд нь химийн аюултай ямар ч бодис ороогүй учраас эмзэг мэдрэмтгий арьстай хүн хэрэглэхэд аюулгүй.
Хадгалах хугацаа хэр урт билээ?
Үйлдвэрлэсэн он сар өдрөөс хойш 24 сар буюу 2 жил хадгалж болно.
Танай угаалгын бүтээгдэхүүн цавуулагтай /gluten/ юу?
Үгүй, манай угаалгын цаас цавуулаг агуулаагүй.
Сав баглаа боодол нь юугаар хийгдсэн вэ?
Кардон цаасыг дахин болвсруулж хийсэн бөгөөд угаалгын цаас болон сав баглаа боодол нь хөрсөнд шингэж биологийн задралд орж чаддаг байгальд ээлтэй бүтээгдэхүүн юм.
Танай угаалгын цаасны орц найрлаганд юу орсон бэ?
Ургамлын гаралтай хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Үүнд: кокосны тосны спирт, байгалийн ургамлын тос, кокосны тосны ханд, ионжуулсан ус.
Fresh үнэрийг цитрус төрлийн мод жимснээс гаргаж авсан.
Танай угаалгын бүтээгдэхүүн хаана үйлдвэрлэгдсэн бэ?
Европын холбоо болон Олон улсын стандарт шаардлагуудыг хангасан BSCI болон GB/T 19001-2016, ISO 9001:2015 сертификаттай БНХАУ-ын Zhongshan Flypowers Enterprice CO.,Ltd үйлдвэрт Dusal Brand- н стандарт, шаардлага, технологийн дагуу үйлдвэрлэсэн.
Танайх бүтээгдэхүүнээ амьтан дээр туршсан уу?
Огтхон ч үгүй, бид бүтээгдэхүүнийхээ орц болон бүтээгдэхүүнээ ямар нэг амвтан дээр туршдаггүй.
Танай бүтээгдэхүүнд эрүүл ахуйн ямар нэг гэрчилгээ байгаа юу?
Байгаа үүнд: REACH, ROHS, TRA, OECD - 301B.
Хүргэлт яаж хийдэг вэ?
Улаанбаатар хот дотор хаана ч ижил үнэтэйгээр 24-48 цагийн дотор хүргэж өгнө.