Угаалгын нунтаг дахь бичил хуванцрын хор нөлөө
Бидний хэрэглэдэг ихэнх угаалгын нунтгууд бичил хуванцар агуулж байдаг. Цэвэрлэгээний үр дүнг сайжруулах, бөөгнөрөхөөс сэргийлж, чийг татахгүй байлгах, хөөс үнэр өнгийг удаан барих зэрэг зорилгоор бичил хуванцар нэмж өгдөг байна. Бичил хуванцрууд байгальд огт задардаггүй. Мөн синтетик хувцас угаах болгонд тэдгээрээс сая сая бичил хуванцарууд ялгарч, улмаар ус цэвэршүүлэх хоолойгоор дамжин шууд байгальд гадагшилдаг.
- Бичил хуванцар нь 1 мм–ээс бага хэмжээтэй тул байгальд олон зуун жил хадгалагдана
- Ус цэвэрлэх байгууламжаар бүрэн шүүгдэхгүй газрын хөрс рүү, гол, нуур луу шингэж нийлдэг
- Мал амьтан, усны амьтад бичил хуванцарыг хоол мэт залгина. Тэдний гэдэс бөглөрөх, дотоод эд эрхтэн гэмтэх, загасны үржил, өсөлт багасах, бичил хуванцарт наалдсан химийн бодис амьтны биед хуримтлагдах аюултай
- Бичил хуванцарт хордсон амьтнаар дамжуулан хүний биед орж хордуулдаг
- Хүнд металл / кадми, хар тугалга/, пестицид, фталат, бисфенол А /BRA/, будагч бодис зэрэг хорт бодисыг татаж өөртөө шингээж, дараа нь амьтан болон хүний биед дамжуулдаг
Эдгээр химийн хорт бодис нь:
- Дааврын тэнцвэрт байдалд нөлөөлөх
- Үржилд сөрөг нөлөө
- Дархлааны системд нөлөөлөх, дархлааны эсүүдийг цочроож үрэвсэл үүсгэх
-
Хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой (шууд биш, гэхдээ судалгаагаар боломжтой гэж үздэг)
- Уушги руу орвол амьсгалын замын үрэвсэл
- Ходоод гэдэсний эд эсэд нэвтэрч эсийг гэмтээх
- Гормоны үйл ажиллагаанд саад болох (эндокрин тасалдуулагч бодисуудтай хамт орвол)
- Хөрсний эко системийг гэмтээдэг. Өвс, ургамлын үндсээр дамжин ургамлын биед хуримтлагдаж болно, улмаар малын тэжээл, хүнсний ногоо зэргээр дамжин хүний биед орох эрсдэлтэй
Угаалгын нунтгийн шошгон дээр микропластик гэж шууд бичдэггүй харин найрлага нь химийн нэр хэлбэрээр байдаг тул танихад хэцүү. Полимер / Polymer/ төгсгөлтэй үг, PP, PE, PET, PS гэх мэт үсгийн товчлолоор таниж болно. Полимерийг хөөс, үнэр, өнгийг удаан барих, угаалгын нунтгийг капсул гелэн хэлбэрт нь барих зорилгоор ашигладаг байна.
Иймээс олон улс орон (ЕХ, Канад гэх мэт) гоо сайхан, угаалгын бодис дахь бичил хуванцрыг хориглох алхам хийж эхэлсэн.
Хуванцарын хор уршигийг яриад баршгүй. Хайртай дотны хүмүүстэй ургамлын найрлагатай угаалгын нутгийг сонгоорой.
