dusalbrand
Байгальд ээлтэй Органик угаалгын цаасан нунтаг
Байгальд ээлтэй Органик угаалгын цаасан нунтаг
Couldn't load pickup availability
60ш еко угаалгын цаас / 1ш еко угаалгын цаас - 633₮
Өөртөө болон хайртай гэр бүлдээ байгалийн гаралтай цаасан угаалгын нунтгийг сонгон, таатай мэдрэмжийг мэдрүүлээрэй.
Жин, овор хэмжээ багатай, хэрэглэхэд хялбар, хог хаягдал үүсгэдэггүй байгальд ээлтэй угаалгын шинэ шийдэл.
Таны арьс болон эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
- Ургамлын гаралтай орц найрлагатай тул арьсанд цочрол өгч загатнуулахгүй, харшил өгөхгүй
- Хүүхэд болон экземтэй, эмзэг мэдрэг арьстай хүмүүст мөн тохиромжтой, зөөлөн бүтэцтэй
- Химийн бодис болох хлор цайруулагч, фосфат, болон будагч бодис агуулаагүй
- Хуурай, гарт наалдахгүй, хурц үнэргүй
Мөнгөнд хэмнэлттэй
- Хагас болон бүрэн автомат угаалгын машин, гар угаалганд тохиромжтой
- Хувцас зайлагч, угаалгын нунтаг нэг дор
- Усанд амархан уусдаг
- Цагаан, хар, өнгөтэй бүх төрлийн хувцас угаахад тохиромжтой тул угаалгын нунтгийг зориулалтаар нь тусад нь худалдаж авах шаардлагагүй
- Бүхий л төрлийн материалтай хувцас угаахад тохиромжтой төдийгүй хүүхдийн хувцас, дотуур хувцас ч угааж болох минимал шинэлэг хэрэглээ

Collapsible content
Бүтээгдэхүүний орц найрлага
100% байгалийн гаралтай, ургамлын найрлагатай.Үүнд: кокосны тосны спирт, байгалийн ургамлын тос, кокосны тосны ханд, ионгүйжүүлсэн ус
Хэрэглэх заавар
Хагас болон бүрэн автомат угаалгын машинаар угаах бол:
алхам 1 - угаалгын машиндаа угаах хувцсаа хийнэ
алхам 2 - угаалгын цаасаа угаах гэж байгаа хувцас дээрээ тавина
алхам 3 - угаалгын машинаа хаагаад ажиллуулна
Гараар угаах бол :
алхам 1 - усаа дүүргэж хийнэ
алхам 2 - угаалгын цаасаа усандаа хийгээд уусгана
алхам 3 - угаах хувцсаа хийгээд дэвтээж угаана
Хэдэн цаас хийх вэ?
0-2 кг хувцсанд -1ш цаас
3-5 кг хувцсанд-2ш цаас
6-8 кг хувцсанд -3ш цаас
Хүргэлтийн мэдээлэл
Улаанбаатар хотод бүс харгалзахгүй 24-48 цагийн дотор шуурхай хүргэнэ. Хүргэлтийн зардал 6000₮
01
Байгальд ээлтэй
- Хуванцар, бичил хуванцар агуулаагүй бөгөөд 100% биологийн задралд ордог орц найрлагаар хийгдсэн
- Химийн хорт бодис агуулаагүй тул байгальд ээлтэй угаалгын бүтээгдэхүүн
- Жин багатай, зай бага эзэлдэг нь тээвэрлэхэд зарцуулах нүүрс төрөгчийн хийн ялгаруулалтыг багасгаж хүлэмжийн хийн нөлөөг бууруулдаг
02
Мөнгөнд хэмнэлттэй
- Хагас болон бүрэн автомат угаалгын машинд мөн гар угаалганд тохиромжтой
- Хувцас зайлагч, угаалгын нунтаг нэг дор
- Халуун, хүйтэн болон бүх хэмийн усанд амархан уусдаг
- Цагаан, хар, өнгөтэй бүх төрлийн хувцас угаахад тохиромжтой тул зориулалтаар нь тусад нь авах шаардлагагүй
- Бүхий л төрлийн материалтай хувцас угаахад тохиромжтой төдийгүй хүүхдийн хувцас, дотуур хувцас ч угааж болох минимал хэрэглээ
03
Гүн цэвэрлэгээ
- Хувцас дахь хүнсний үлдэгдэл
- Хөлс болон таагүй үнэрийг арилгадаг уурагт суурилсан тусгай ургамлын гаралтай фермент агуулдгаараа онцлогтой
- Зарим төрлийн толботой хэсгийг угаалгын машинд хийхээс өмнө цаасан угаалгын нунтгийг усанд уусган 10-20 минут дэвтээн угаагаарай
- Цэвэр шинэлэг, торгомсог зөөлөн угаалгыг мэдрээрэй
04
Таны арьс болон эрүүл мэндэд тустай
- Ургамлын гаралтай орц найрлагатай тул арьсанд цочрол өгч загатнуулахгүй, харшил өгөхгүй
- Хүүхэд болон экземтэй, эмзэг мэдрэг арьстай хүмүүст мөн тохиромжтой, зөөлөн бүтэцтэй
- Хуурай, гарт наалдахгүй
05
Хөнгөн авсаархан
- Хадгалах зайг асар их хэмнэж өгсөн. Угаалгын өрөөний шүүгээнд бараг зай эзлэхгүй
- Хөдөө аялалд, амралтын газар, зуслан руугаа бүр онгоцонд гар тээшиндээ хийгээд авч явж болдог
- Ямар ч насны хүн барьж явахад маш хөнгөн
Хэрэглэгчийн сэтгэгдэп
-
УЯНГА
Хэрэглэхэд маш хялбар санагдлаа. Манайх 8л-тэй угаалгын машинтай. Сүүлийн 1 жилийн хугацаанд шингэн бок хэрэглэж байна. Өмнө нь хуурай бокийг сар бүр 4-5 кг-аар худалдан авч ашигладаг байсан. Маш хурц үнэртэй, астам хөдөлгөдөг байсан учраас шингэн бок ашигласан. Зарим талаар хуурайгаа бодвол амар мэт боловч маш овортой_ нэмэлт тавиур зай маш их шаарддаг байсан. Энэ цаасан бок зай талбай шаардахгүй, хурц үнэргүй, хар цагаан хувцасных гэж ялгах шаардлагагүй, 8л хувцсанд 3хан ширхэгийг хэрэглэж байгаа нь үнэхээр таалагдлаа. Баярлалаа
-
ЦАЦРАЛ
Анх бүтээгдэхүүн харахад цэвэрхэн, минималист харагдсан. Үнэр нь хурц биш тааламжтай. Угаасны дараа хувцас урьдынх шиг л цэвэрхэн болж байна. Бага насны олон хүүхэдтэй надад угаалгыг минь хялбар, хөнгөн болгож өгсөнд баярлалаа. Шүүгээнд хамаагүй бага зай эзэлж бас хог хаягдалгүй гэдэг нь их таалагдлаа.
-
СОЁЛМАА
Ванны өрөөнд бага зай эзлээд, хөнгөн авсаархан байна. Манайх лефтгүй байрны 5-н давхарт болохоор овор ихтэй хүнд угаалгын нунтаг авахад бага зэргийн асуудалтай. Ер нь бүх зүйлийг маань зэрэг шийдэж өгсөнд баяртай байгаа. Шинээр ийм бүтээгдэхүүн орж ирж байгаад сэтгэл хангалуун байна. Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье