Бид юугаар хувцсаа угаадаг вэ?
Ихэнх хүмүүс угаалгын нунтгийнхаа тунг хэтрүүлж хэрэглэдэг. Угаалгын нунтгийн химийн хортой бодисууд нь угаах явцад бүрэн зайлагдаж амжихгүйгээр угаалгын машин болон хувцсанд наалддаг. Тухайн хувцсаа өмссөнөөр бидний арьсанд шууд хүрдэг. Энэ бүхнээс үүдэн та болон таны гэр бүлийнхэн арьсны тууралт, арьс эмзэгших гэх мэт эрүүл мэндийн далд эрсдэлд орж байна.
Нунтаг угаалгын бодис нь:
- 20–30°C-аас доош температуртай усанд бүрэн уусдаггүй, үлдэгдэл нь хувцасны утас хооронд тогтож цагаан толбо, ширхэг үлдээх
- Гарт хүрэх үед хуурайшилт, харшил, загатналт үүсгэн арьс цочроох
- Фосфат, сульфат болон бусад химийн бодисын агууламж өндөр байдаг нь эрүүл мэнд, байгаль орчинд муу нөлөөтэй
- Тоосонцор нь амьсгалын замыг цочроох
- Нялх хүүхдийн хувцас, мэдрэмтгий даавуунд тохиромжгүй зэрэг сөрөг нөлөөтэй
Шингэн угаалгын нунтаг нь:
- 30–70 хувийг ус, үлдсэн хувийг химийн найрлага бүхий будагч бодис, хөөсрүүлэгч, үнэртүүлэгч, өтгөрүүлэгч, цайруулагч агуулдаг
- Хэт хүйтэн орчинд өтгөрч, хэт халуунд найрлага нь салж үр нөлөө буурах магадлалтай.
- Шингэн бодис савлахад хатуу хуванцар сав их ашиглагддаг → дахин боловсруулахад хэцүү, байгальд ээлгүй
- Тээвэрлэхэд илүү их жинтэй тул нүүрстөрөгчийн ялгаруулалт өндөр
Гелэн угаалгын нунтаг нь:
- Өтгөн бүтэцтэй тул хүйтэн усанд уусалт удаан, бодисын үлдэгдэл хувцсан дээр үлдэх
- Хэт халуунд шингэрч, хэт хүйтэнд өтгөрөх ба үүний улмаас чанар буурна
- Өтгөрүүлэгч, үнэртүүлэгч, хадгалагч бодисууд ихтэй
- Арьсанд хүрэхэд мэдрэг хүмүүсийн хувьд цочрол өгдөг.
- Өтгөн бүтэц нь машинд тунадас үүсгэнэ
- Пластик савлагаа их хэрэглэдэг
Мөн угаалгын нунтгийн бүрэлдэхүүнд : цэвэрлэгээний үр дүнг сайжруулах, бөөгнөрөхөөс сэргийлж, чийг татахгүй байлгах, хөөс үнэр өнгийг удаан барих зэрэг зорилгоор бичил хуванцар нэмж өгдөг байна.
Хайртай дотны хүмүүстээ ургамлын найрлагатай угаалгын нунтагийг сонгоорой.
